• Тоглолтын өдөр: 2022-03-26
  • Эхлэх цаг: 11: 0 AM
  • Хаалга нээх цаг: 10:00
  • Тасалбарын үнэ: Үнэгүй

MESA Nomadic Masters BLAST Premier Asian event

Sorry, this entry is only available in Mongolia.

MESA Nomadic Masters – BLAST Premier Asian event

ЗӨВХӨН ЭНЭ УДАА! ESPORT-ИЙН АЗИЙН АВАРГА ҮНЭГҮЙ! 🔥🔥🔥🔥

2 сая долларын шагналын сантай дэлхийн хамгийн том ESPORT-ийн цуврал тэмцээн болох BLAST PREMIER-ийн АЗИЙН АВАРГЫГ бид Степпе Аренад 3 сарын 26-нд Монгол улсын Улаанбаатар хотноо хүлээн авж байна. Энэ бол бахархал, бахдал, омогшил, хүн болгонд онгирч ярих зүйл юм. Азийн түүхэнд хэзээ ч АЗИЙН ESPORT-ийн аварга ARENA-д болж байсан түүх байгаагүй. Тэгвэл тэр түүхийг Монгол улс тогтоож, азийн CS:GO тамирчид түүхэн өдрийн төлөө тэмцэлдэх гэж байна.

ЭНЭ БҮХНИЙГ, ЭНЭ ГОЁ МЭДРЭМЖИЙГ MESA МОНГОЛЫН ҮЗЭГЧИДДЭЭ БҮГДЭНД НЬ ӨГӨХИЙН ТУЛД ЭНЭХҮҮ EVENT-ИЙГ ҮНЭГҮЙ БОЛГОЖ БАЙГААГ АЛБАН ЁСООР ЗАРЛАЖ БАЙНА.

Өнөөдрийг хүртэл азийн тамирчид тэмцэлдэж, хүсч, мөрөөдөж байсан ч дэлхийн хэмжээний тайзан дээр ARENA-д ази тамирчин гарч үзээгүй юм. Тэгвэл энэ өдөр өрсөлдөх тамирчид азийн түүхэнд анх удаагаа ARENA-д тоглож байгаа тамирчид болж үлдэнэ. Үүнийг ESL, BLAST, PGL, VALVE тэргүүтэй дэлхийн гигант байгууллагууд бүгд үзэж,ажиглаж Монгол улс хэрхэн азийн аваргыг зохиохыг харах тул та бүхнээс энэхүү үнэгүй зохиогдох арга хэмжээнд таньдаг найз, хамт олон, гэр бүл, дотныхон бүгдийг нь авчраасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. STEPPE ARENA дүүрч, Монгол улсын ESPORTS NATION гэдгийг дэлхий нийтэд бид харуулж байж, дараа дараагийн тамирчдын ирээдүй, зорилго биеллээ олох эсэх нь шийдэгдэх юм. Дэлхийн оргил спортуудаар Монгол улс тэргүүлэгч байгаагүй байж болно, харин ESPORT-д бид чадна, бид олуулаа, энд үзэгчид байна гэдгийг харуулах нь энэ өдрийн бидний зорилго! Тиймээс яг л ESL-ийн финал шиг, BLAST-ийн финал шиг үзэгчдээр дүүргэе.

АВТОБУС ЦАГ БОЛГОНД ҮНЭГҮЙ ШҮҮ! ТИЙМЭЭС ИРЭХ ХАРИХ ЦАГ ДЭЭР САНАА ЗОВОЛТГҮЙ

Та бүхэн мөн АЗИЙН АВАРГЫН тоглолтод ирсэнийхээ хариуд маш олон GIVEAWAY-д оролцох бөгөөд үзэгчдийнхээ дунд бас нэгэн гэнэтийн бэлгийг арга хэмжээний үеэр задлах болно. Энэ бол 20 САЯ ТӨГРӨГТЭЙ ДҮЙЦЭХҮЙЦ NFT-ийг үзэгчдийн дунд giveaway хийх юм.

Нэг азтай үзэгч BLAST PREMIER-ийн дэлхийн тэмцээн буюу NIP, Astralis, Heroic зэрэг шилдгүүдтэй өрсөлдөх BLAST Premier Showdown-д ялагч багийг дагаж ПОЛЬШИЙН КАТОВИЦ хот явах эрхтэй болно! 20 САЯ NFT АЗТАН + ДЭЛХИЙН АВАРГАД АЗИЙН ЯЛАГЧИЙГ ДАГАЖ ЯВАХ ЭРХ!

Тоглолтын хуваарь:

12:00 TEAM NKT VS THE SHINE
16:00 TEAM IHC VS D13 ESPORTS
20:00 GRAND FINAL

Мөн арга хэмжээнд урилгаар:

VANDEBO
SEKSTSAGAANBOGD
KEEN FREE
AM-C
MO’G
COMEDIAN AMARAA
COMEDIAN HANU
COMEDIAN HAR TUUGUU
COMEDIAN MUNKJIN
COMEDIAN DABI
COMEDIAN MUNKHUUSH
SANGA
ARTIST TUGSUU
SAN JUNIPER
THE LEMONS
DJ UELENZEE
DJ ERIK

ЗА БАС ГАЛЗУУ AFTER PARTY ХҮЛЭЭЖ БАЙНА!

3 САРЫН 26-НД STEPPE ARENA-г 5000-УУЛАА “БУЦАЛГАЖ” ДЭЛХИЙ НИЙТЭД МОНГОЛЧУУД ESPORT-ИЙН УЛС ГЭДГИЙГ ХАРУУЛЦГААЯ!

  • Тоглолтын өдөр: 2022-03-26
  • Эхлэх цаг:
  • Хаалга нээх цаг: 10:00
  • Тасалбарын үнэ: Үнэгүй