Мөсөн өргөө анхны уран гулгалтын сургалтаа эхлүүллээ.

2022/07/25 18:44

Sorry, this entry is only available in Mongolia.

Мөсөн өргөөд анх удаа уран гулгалтын сургалт явуулж эхлээд байна. Сургалтыг Япон Улсаас Г.Марал-Эрдэнэ багш урилгаар ирж зааж байгаа бөгөөд 4-35 насны 50 орчим хүмүүс хамрагдахаар бүртгүүлсэн байна. 14 өдрийн нийт 6 удаагийн оролттой, 7 хоногт 3 өдөр хичээллэх богино хугацааны сургалт учраас тодорхой хэмжээнд гулгах чадвартай хүмүүсийг шалгаж авч байгаа юм. Энэ удаагийн сургалт Монгол Улсын хэмжээнд уран гулгалтын мэргэжлийн багш байдаггүй учраас гадны орноос багш урьж хичээллэж байгаагаараа онцлог болж байна. Тэшүүрийн сургалтын хувьд цаашдаа тогтмол явагдана. 1 сард 12 удаагийн оролттой бөгөөд 4-с дээш насны хүн бүхэн хамрагдах боломжтой юм.