Бүгд Найрамдах Словени Улсын уран гулгалтын багш ирж сургалт орлоо.

2023/05/31 11:11

Sorry, this entry is only available in Mongolia.

Уран гулгалтын спортыг Монголд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, тамирчид бэлтгэх зорилгоор Бүгд найрамдах Словени Улсаас Алья Ресман багш ирж уран гулгалтын анхан шатны хичээл заалаа. Сургалтаар: Мөсөн дээр сууж босох дасгал, мөсөн дээр зөрүүлж алхах, урагш хоёр хөлөөр зэрэг гулсах, урд талын ирийн зөв хэрэглээг заах, цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг 6-8 дараалан эргэлт болон хагас эргэлт хийх зэрэг техникийг эзэмшүүлсэн юм.