Та бүхэн манайхаар үйлчлүүлэхдээ Засгийн газраас гаргасан цар тахлын үеийн зохицуулалт, дүрэм журмыг ягштал биелүүлэхийг анхаарна уу. Цар тахлын зохицуулалттай холбоотой шинэчлэгдсэн мэдээллийг Улсын онцгой комисс, Онцгой байдлын Ерөнхий газрын албан ёсны цахим хуудас https://nema.gov.mn/covid-19 холбоосоор үзнэ үү.
Вакцины гэрчилгээ/COVID-19-ийн шинжилгээний Сөрөг хариу
Мөсөн өргөөд зохион байгуулагдах аливаа арга хэмжээнүүд нь COVID-19-ийн вакцинжуулалтын гэрчилгээ, эсвэл COVID-19 шинжилгээний сөрөг хариу шаардаж болно. Тухайн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.steppearena.mn/events хуудасны тухайн арга хэмжээтэй холбогдох хэсгээс авна уу. Мөсөн өргөөний захиргаа болон гэрээлэгч талын хүсэлтээр өөрчлөлт орох боломжтой.
Маск байнга зүүх
Мөсөн өргөөний бүх үйлчлүүлэгч, ажилчдад амны хаалт заавал зүүхийг шаардана.
Хүн хоорондын зай барих
Касс, хувцас солих өрөө, хувцасны өлгүүр, хоол ундааны цэгүүд, тэшүүр олголт болон ордны бусад хэсгүүдэд бөөгнөрөл үүсгэж болохгүй. Үйлчлүүлж байх хугацаандаа хүн хоорондын зайгаа баримталж байхыг хүсье.