Хүүхдийн хяналт гэж юу вэ?
Хэрэв тус үйлчилгээнд бүртгүүлсэн хүүхэд Мөсөн Өргөөнд үйлчлүүлэх явцдаа эцэг эх, асран хамгаалагчаасаа салж, төөрсөн тохиолдолд “Хүүхдийн хяналт” бугуйвч болон бүртгэлийн мэдээллийн тусламжтайгаар тухайн хүүхдийг Мөсөн Өргөөнд дагалдан явсан эцэг эх, асран хамгаалагчтай дахин нэгтгэхэд туслах болно. “Хүүхдийн хяналт”-ын бүртгэл хурдан, энгийн бөгөөд үнэ төлбөргүй болно.
Асран хамгаалагчид хүүхдээ үндсэн танхимд байрлах Зочны үйлчилгээний газарт бүртгүүлнэ.
Бүртгэл нь асран хамгаалагчийн нэр, хүүхдийн овог нэр, асран хамгаалагч, суудлын дугаар, байршил, эцэг эх, асран хамгаалагчийн холбоо барих утасны дугаараас бүрдэнэ. Мөсөн Өргөөний Зочны үйлчилгээний ажилтан хүүхдэд тодорхой дугаар бүхий бугуйвч олгоно.
Хэрэв “Хүүхдийн хяналт” бугуйвч зүүсэн хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа салж, төөрсөн тохиолдолд Мөсөн Өргөөний ажилтнууд тэднийг Зочны үйлчилгээ хэсэгт хүргэж өгнө.
Бүртгэлийн үеэр цуглуулсан мэдээлэл нь Мөсөн Өргөөний зочны үйлчилгээний ажилтнуудад хүүхэд, асран хамгаалагчийг нэгтгэхэд туслах болно.
Мөн “Хүүхдийн хяналт” үйлчилгээг тусгай хэрэгцээтэй зочид ашиглах боломжтой.
“Хүүхдийн хяналт” бүртгэлийн маягтад олгогдсон мэдээллийг зөвхөн тухайн үйлчилгээг үр дүнтэй ашиглахад хэрэглэгддэг бөгөөд гуравдагч этгээдэд задруулдаггүй.