• Тоглолтын өдөр: 2024-01-06
  • Эхлэх цаг: 3: 0 PM
  • Хаалга нээх цаг: 14:30
  • Тасалбарын үнэ: 15,000₮ - 80,000₮

МВХ Үндэсний Дээд Лигийн Бүх Оддын тоглолт

Монголын волейбол сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн хамгийн хүсэн хүлээдэг Бүх оддын тоглолт 2024.01.06-ны өдөр AIC STEPPE ARENA-д   15.00 цагаас болох гэж байна.

Энэ жилийн бүх оддын тоглолт урьд жилүүдийнхээс илүү шинэлэг, илүү энтертайнмент байж үзэгч та бүхэнд олон сонирхолтой сюрпризүүдийг барих болно.

Тоглолтын хөтөлбөрөөс товчхон дурдахад эмэгтэй, эрэгтэй бүх оддын тоглолтоос гадна тамирчдын дундах ур чадварын довтолгоо болон давуулалтын үзүүлбэрүүд мэдээж явагдана. Үүн дээр, холимог оддын тоглолт, үзэгчдийн дундах тэмцээн, хамтлаг дуучдын үзүүлбэрүүд та бүхнийг хүлээж байна.

Тоглолтын хуваарь:

14:30 – Хаалга нээгдэнэ

15:00 – Эмэгтэй тамирчдын бүх оддын тоглолт

– Эмэгтэй ур чадварын шоу + Үзэгчдийн шоу

17:00 – Холимог оддын тоглолт

18:30 – Эрэгтэй тамирчдын бүх оддын тоглолт

-Эмэгтэй ур чадварын шоу + Үзэгчдийн шоу

VIP тасалбарт багтсан зүйлс:

– Тоглолтын уур амьсгалыг хамгийн ойроос мэдэрнэ- Тамирчидтай уулзаж, зураг хамт даруулах боломжтой

– Тамирчдын плакат бэлэгт авна. Та түүн дээр тамирчдын гарын үсгийг авах боломжтой.

Анхааруулга:

– Эртэч шувуухай тасалбар 12.28-ны өдрийг дуустал худалдаалагдахыг анхаарна уу.

– 12.29-ны өдрөөс тасалбар үндсэн үнээр зарагдаж эхэлнэ.

– 4-ээс дээш насны хүүхэд тасалбараа худалдан авч орно

– Гаднаас уух болон идэх зүйл оруулахгүй.

– Тамирчдын хэсэг рүү зөвхөн зөвшөөрөлтэй үзэгч болон тамирчид нэвтэрнэ.

-Зарагдсан тасалбарыг буцаахгүй тул та сонголтоо зөв хийнэ үү.

  • Тоглолтын өдөр: 2024-01-06
  • Эхлэх цаг: 15:00
  • Хаалга нээх цаг: 14:30
  • Тасалбарын үнэ: 15,000₮ - 80,000₮