- Бусад үйлчлүүлэгчид болон Мөсөн Өргөөний ажилтнуудад эрүүл ахуй, аюулгүй байдлын удирдамжийг дагаж мөрдөхөө илэрхийлж байна. Та ч гэсэн бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна!
- Багийн тоглогч байна: Зочдын дараалал үүссэн үед тэвчээр, хүндэтгэлтэй хандаж, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, ахмад настай, тулгуур эрхтний бэрхшээлтэй үйлчлүүлэгчдийг урдуураа оруулахыг зөвшөөрч байна байна.
- Өвдсөн үедээ гэртээ байна: Өвдсөн үедээ гэртээ байгаарай. Хэрэв та халуурах, ханиалгах, амьсгал давчдах, саяхан COVID-19-ийн шинжилгээ эерэг гарсан, эсвэл саяхан эерэг шинж тэмдэг илэрсэн хүнтэй харьцсан бол Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах арга хэмжээнд оролцохгүй байхыг анхаарна уу. Гараа тогтмол угааж, амны хаалтаа зүүж, гар ариутгагч хэрэглээрэй. Ханиалгах, найтаах үедээ гараа нүүрэндээ хүрэхгүй байхыг хичээнэ үү. Ковидтэй холбоотой сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг дараах холбоосоор https://covid19.mohs.mn/ авна уу.
- Хоорондын зайгаа барина: Мөсөн Өргөөний заавар, зөвлөмжийг дагаж, оочир дараалалд зогсохдоо хүн хоорондын зайгаа сайтар баримталж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр үйлчлүүлэх болно. Бусадтай гар барих, тэврэлдэх, нударга зөрүүлэхээс татгалз. Зайнаас мэндчилэхийг бид зөвлөж байна.
- Маскаа зүүнэ: Бүх үйлчлүүлэгч, ажилчид амны хаалтаа байнга зүүх шаардлагатай.
- Гурвын дүрмийг баримтална: Маскаа байнга зүүнэ. Хүн хоорондын зайг 1.5-2 метрийн зайд барина. Гараа ойр ойрхон угааж, ариутгана.