Бидний тухай

Монгол Улсын анхны олон улсын стандарт бүхий “AIC Steppe Arena” нь улирал үл харгалзан ажиллах битүү ордон бөгөөд үндэсний шилдэг компани болох Ачит Ихт ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулж, 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Мөсөн Өргөө нь ашиглалтын 7800 м.кв талбайтай, үзэгчийн 2600 суудалтай, шүүгч, тамирчдын хувцас солих 5 өрөөтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх олон улсын шаардлагад нийцсэн өрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүний багтаамжтай хурал, уулзалтын танхимтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаан, сургалт, чөлөөт гулгалт болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг арга хэмжээг хүссэн шийдлээр зохион байгуулах боломжтой дуу авиа, гэрэлтүүлгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор юм.