Отгонбаярын Мэрилин Ивээл охин мань Монголынхоо уран гулгагч сонирхогчдыг дэмжих, үндэсний шигшээ багийг бий болгох улмаар Монгол Улсаа энэ төрлөөр Олимпын тэмцээнд оруулах өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд 2023 оны 9 сард АНУ-д өөрийн санаачилгаар хандивын аян зохион байгуулсан байна.
Энэ хандивын аяны хүрээнд цугласан мөнгөөрөө уран гулгалтын тэшүүрүүд худалдан авсан бөгөөд
AIC STEPPE ARENA -д албан ёсоор хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээ 7-р сарын 22-нд Даваа гарагт
болсон бөгөөд
AIC STEPPE ARENA-н хамт олны зүгээс Отгонбаярын Мэрилин Ивээл охиндоо талархал илэрхийлж хамтарсан уран гулгалтын сургалтыг 1 удаа үнэ төлбөргүй зохион байгууллаа. Сургалтад Мэрилин Ивээл багшийн бүртгэсэн 5-16 насны 50 гаран хүүхэд оролцсон юм.
О.Мэрилин Ивээл болон аав Г.Отгонбаяр ээж н.Оюунтуяа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.