Цөмөөхэй ба Гайхамшгийн орон

  • Тоглолтын өдөр: 2022-12-31
  • Эхлэх цаг: 8:30 PM
  • Хаалга нээх цаг: 7:30 PM
  • Тасалбарын үнэ: 59,000₮ - 119,000₮

“Цөмөөхэй ба гайхамшгийн орон”

Степпе Арена ХХК нь “Элит балет” ХХК-тай хамтран Монголдоо анх удаа “Цөмөөхэй ба гайхамшгийн орон” Mедиа арт Балетын бүжгэн жүжиг зохион байгуулах гэж байна.

Ерөнхий найруулагч, бүжиг дэглээч: Ц. Цолмонбуд

Найруулагч, бүжиг дэглээч: Чон Хэ Юүн

Туслах найруулагч, бүжиг дэглээч: Б. Мөнхнаран

Дүрүүдэд: Олон улсын балетын тэмцээний шагналт, Солонгос, Монголын шилдэг залуу уран бүтээлчид болон Циркийн уран бүтээлчид оролцоно.

Үргэлжлэх хугацаа, 100 минут

“Элит балет” компанийн Ерөнхий найруулагч Ц.Цолмонбудын найруулгаар 2019 онд “Цөмөөхэй ба гайхамшгийн орон” нэртэйгээр Солонгосын үзэгчдэд толилуулсан юм. 2021 онд дахин шинэчлэн тоглохдоо медиа арт урлагтай хослуулсан нь Солонгосын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

Үүгээр “Элит балет” компани нь медиа арт урлагийг Балетын урлагтай хослуулснаараа олон улсад анхдагч болж чадсан юм.

Манай улсад орчин үеийн медиа арт урлагийн технлологийг ашигласан тайзны уран бүтээл үзэгдчийн хүртээлд хараахан хүрээгүй байгаа бөгөөд “Элит балет” компани нь өнгөрөгч 6-дугаар сард   “Лала Ланд” энтертайнмент, мюзикл, медиа арт балетын уран бүтээлээ 3D холограм шийдлээр  Монголынхоо үзэгчдэд анх удаа толилуулсан юм.

“Цөмөөхэй ба гайхамшгийн орон” Mедиа арт Балетын бүжгэн жүжигт гарах Клара охины зүүдэнд тохиолдох Хулганы орон, Цасны орон, Гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөхүйцээр бүтээн Projection Mapping, Hologram, 3D background, Video effects бүхий шинэлэг шийдэл, сүүлийн үеийн технологийг ашиглан Монголд урьд өмнө тоглогдож байгаагүй ид шидийн мэт гайхалтай уран бүтээлийг туурвихад бэлэн болоод байна.

12-р сарын 31-ний өдрийн тоглолт нь илүү онцгой бөгөөд он гаргах тусгай хөтөлбөр, үзүүлбэр, олон олон гэнэтийн бэлэг багтсан.

2022 оны 12-дугаар сарын 31нд  20:30 цагт

2023 оны 1-дүгээр сарын 01нд 17:00 цагт

2023 оны 1-дүгээр сарын 02нд  20:30 цагт

Степпе Арена (Мөсөн Өргөө)-д тоглогдоно. 

  • Тоглолтын өдөр: 2022-12-31
  • Эхлэх цаг: 8:30 PM
  • Хаалга нээх цаг: 7:30 PM
  • Тасалбарын үнэ: 59,000₮ - 119,000₮