• Тоглолтын өдөр: 2023-01-27
  • Эхлэх цаг: 7: 30 PM
  • Хаалга нээх цаг: 17:30
  • Тасалбарын үнэ: 25,000₮ - 55,000₮

Тал Нутгийн Мөсөн Шоу / Grassland Ice Show

Монгол улс болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын Тэшүүрийн Холбоо нь Монгол улсад анх удаагаа өргөн хүрээний томоохон хэмжээний “Тал нутгийн Мөсөн шоу” арга хэмжээг Япон улсын Тэшүүрийн Холбоотой хамтран Улаанбаатар хотод “Степп Арена” мөсөн ордонд 2023 оны 1 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэхүү шоуны найруулагчаар “Фауст”, “Гэм зэм” зэрэг жүжгээр Монголын театрын урлагт шинэ салхийг салхилуулсан УДЭТ, Орфей театрын найруулагч М.Батболд, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын  Ерөнхий зураач, МУУГЗ Г.Ганбаатар нар хамтран ажиллаж байна.

Ерөнхий зохион байгуулагчаар :

  • Монголын Тэшүүрийн Холбоо

Хамтран Зохион байгуулагчаар:

  • Японы Тэшүүрийн Холбоо
  • Орфей театр

Дэмжигч :

  • Япон улсын Элчин Сайдын Яам

Ивээн Тэтгэгчээр :

  • Монгол Улсын Соёлын Яам
  • Засгийн Газрын Тохируулагч Агентлaг Биеийн Тамир Спортын Улсын Хороо
  • Polaris Department Store
  • Ibis Styles Ulaanbaatar Hotel
  • Мөнхийн Үсэг
  • Төрийн банк

Шоу зохион байгуулагдах өдөр :

  • 1-р тоглолт : 2023 оны 1-р сарын 27 –ны 19:30 цагт
  • 2-р тоглолт : 2023 оны 1-р сарын 28 –ны 15:00  цагт
  • 3-р тоглолт : 2023 оны 1-р сарын 28 –ны 19:00 цагт

Тал нутгийн мөсөн шоунд Япон улсаас урилгаар уран гулгалтын тамирчид болон Япон улсын үндэсний өв соёл тээгч бүжигчид оролцоно.

Уран гулгагчид:

  1. GANSUKH MARAL-ERDENE
  2. HONGO RIKA
  3. KARAKAWA TSUNEHITO
  4. URAMATSU CHISATO
  5. HONDA HIROKI          

Бүжигчид:

  1. Азүма  Канхо
  2. Азүма Канъя
  3. Хаяанаги Масакацү
  4. Ямада Шоёжи   / бүжгийн хувцас хариуцсан туслах  /

Оролцох уран бүтээлчид:

  1. MУГЖ Ө. Уянга
  2. Никитон хамтлагийн дуучин МУУГЗ Б.Батчулуун
  3. Дуучин МУГЖ Д.Оюунтүлхүүр
  4. Дуучин Б.Маралжингоо
  5. Монгол бүжигчин Мөнгөнцэцэг багш, доктор (Ph. D), СТА
  6. Хүүхдийн найрал дууны Улаан Бүч чуулга
  7. Буган хамтлаг

Тасалбар буцаах болон солих боломжгүй тул эрхэм үйлчлүүлэгч та сонголтоо зөв хийнэ үү.

  • Тоглолтын өдөр: 2023-01-27
  • Эхлэх цаг:
  • Хаалга нээх цаг: 17:30
  • Тасалбарын үнэ: 25,000₮ - 55,000₮