• Тоглолтын өдөр: 2024-06-01
  • Эхлэх цаг: 1: 0 PM
  • Хаалга нээх цаг: 12:00
  • Тасалбарын үнэ: 30.000-100.000

NOMADIC MASTERS – 2024

AVE & MESA Nomadic Masters – Spring тэмцээнийг $100,000 шагналын сантайгаар зарлаж байна. 

2022 онд AIC Steppe Arena-д 5000 үзэгчдийн өмнө NKT, IHC-ийн финал болон dobu-ийн 1v5 clutch, Impression-ийн сэтгэл догдлуулсан мөчөөр дуусаж байсан Nomadic Masters тэмцээн нь $100,000 -ийн шагналын сантайгаар эргэн ирлээ. 

МESA болон AVE хамтран Монгол улсын Улаанбаатар хотноо Европ, Ази багуудын дунд LAN хэлбэрээр 2024 оны 5 сарын 28-аас 6 сарын 2-ны өдрүүдэд $100,000 -ийн шагналын сантайгаар зохион байгуулахаар боллоо. 

8 багуудын дунд явагдах тус тэмцээнд урилгаар оролцох OG, The MongolZ, Lynn Vision багуудыг зарласан ба тун удахгүй үлдсэн багуудыг зарлана. Харин үлдсэн хоёр эрхийг Монгол багууддаа олгож байгаа ба 4-р сард явагдах MPS Spring 24 тэмцээн болон 5 сард явагдах MPS Finals тэмцээний ялагчид тус хоёр эрхийг авна. 

Тэмцээний тоглолтууд 5 сарын 28-30 өдрүүдэд LAN Studio байдлаар явагдах бол 6 сарын 1, 2-ны өдрүүдэд 2 өдрийн турш AIC Steppe Arena-д финалын тоглолтууд үргэлжлэх юм. 

Сэтгэл догдлуулсан тоглолтуудыг дэргэдээс нь үзэх Early Bird тасалбараа яг одоо амжиж аваарай.

 

Анхааруулга: 

Тасалбарт суудал заагаагүй болно

13-аас дээш насны хүүхэд тасалбар худалдан авч орно.

Гаднаас уух болон идэх зүйл оруулахгүй. 

Тамирчдын хэсэг рүү зөвхөн мандат бүхий зөвшөөрөлтэй хүмүүс нэвтэрнэ.

Зогсоол төлбөртэй. Эхний 3 цаг нийт 1000 төгрөг. 4 дэх цагаас цаг тутам 1000 төгрөг. Зогсоолын төлбөрийг AIC Steppe Arena компаний зогсоолын киоск болон бэлэн мөнгөөр төлөх боломжтой.

Зарагдсан тасалбарыг буцаахгүй тул та сонголтоо сайтар шалгаж хийнэ үү. 

  • Тоглолтын өдөр: 2024-06-01
  • Эхлэх цаг: 13:00
  • Хаалга нээх цаг: 12:00
  • Тасалбарын үнэ: 30.000-100.000