Олимп болон Дэлхийн аваргууд Монголд ирнэ

2025/04/22 15:40

Дэлхийн Уран Гулгалтын Одод Монголд тоглолтын хэвлэлийн хурал боллоо. 5 сарын 24, 25-нд AIC STEPPE ARENA-д болох энэхүү шоунд тив, дэлхийд нэр алдраа цуурайтуулсан алдартай тамирчид болох олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, европын хошой аварга Евгения Медведева, олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт тэргүүтэй уран гулгалтын спортын одод өөрсдийн шилдгийн шилдэг үзүүлбэрээ үзүүлэхээр Монголд ирэх юм. Түүнчлэн Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу тамирчин оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Тасалбарыг https://ticket.mn/event/2474 авах боломжтой