Степпе Арена олон улсын гишүүнчлэлтэй боллоо

2022/04/22 06:14

Степпе Арена ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан менежэрүүдийн хамт Хойд Америкт очиж, ижил төстэй олон аренагийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан байна.

Далас (Dallas) хотод байршилтай International Association of Venue Managers (IAVM)-н Ерөнхийлөгч ноён Brad Mayne-тэй уулзаж, Степпе Аренагийн ажилтнуудыг тус байгууллагын гишүүнээр элсүүлэхээр болов. Түүнчлэн тус байгууллагын гишүүн American Airlines Center-н Үйл ажиллагаа хариуцсан захирал Dave Brown-тай уулзаж, тус байгууламжтай танилцав.

Ингэснээр Степпе Арена олон улсын байгууламжуудын удирдлагуудтай хамтран ажиллаж, дэлхийн стандарт жишигт суралцах боломж бүрдэж байгаа юм.

Ралий (Raleigh) хотод байдаг алдарт PNC Arena-д урилгаар зочилж, ерөнхийлөгч Don Waddell, дэд ерөнхийлөгч Larry Perkins нартай уулзаж, хамтын ажиллагаа  эхлүүлэх талаар ярилцжээ. Уулзалтын дараа тус байгууламжид болсон 20 мянган хүний үзэгчтэй Carolina Hurricanes болон Pittsburg Pengiuns хоорондын хоккейн тоглолтыг үзсэн ба 3-2 харьцаатайгаар PNC аренагийн Hurricanes баг ялалт байгуулж өндөрлөв. Тоглолтын үеэр Степпе Арена ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан нарыг тоглолтыг дамжуулдаг “Jumbotron” дэлгэцээр Монголоос ирсэн онцгой зочид хэмээн танилцуулж мэндчилсэн байна.

Степпе Аренагийнхан Шарлот (Charlotte) хотод байршилтай, 75 мянган хүний багтаамжтай Bank of America Stadium-д очиж, тус стадионы хөл бөмбөгийн Charlotte FC багийн анхны, нээлтийн тоглолтыг үзэв. Тус тоглолтыг нийт 74,479 хүн ирж үзсэн ба энэ нь шинэ рекорд тогтоосон үйл явдал болжээ.