Коронавирус/COVID-19-ийн халдварын нөхцөл байдлыг ухамсарлаж, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам (ЭМЯ) болон бусад олон нийтийн эрүүл мэндийн хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудаас гаргасан зөвлөмжийн дагуу дараахыг зөвлөж байна. Степпе Арена ХХК (цаашид “Компани”) нь Коронавирус/COVID-19-ийн тархалтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээ авсныг үйлчлүүлэгч миний бие цаашид хүлээн зөвшөөрч байна. Степпе Арена дахь арга хэмжээ(цаашид “үйл явдал”)-нд оролцох үедээ Коронавирус/Ковид-19-ийн халдвар авахгүй байх баталгааг Компани өгөх боломжгүй гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Үйл явдлын үеэр Коронавирус/COVID-19-д өртөх болон/эсвэл халдвар авах эрсдэл нь миний болон болон арга хэмжээнд оролцож буй бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүй, хайхрамжгүй байдлаас үүдэн гарч болзошгүйг би ойлгож байна. Би арга хэмжээнд оролцсоноороо Коронавирус/COVID-19-д өртөх эрсдэлээ нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрч байна.
Би арга хэмжээнд оролцохдоо тархалтыг бууруулахын тулд тогтоосон бүх журмыг дагаж мөрдөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Дараах тохиолдолд л арга хэмжээнд оролцохоо илэрхийлж байна.
- Надад ханиалгах, амьсгал давчдах, амьсгалахад хэцүү болох, халуурах, жихүүдэс хүрэх, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой өвдөх, амтлах, үнэрлэх чадвараа алдах зэрэг өвчний шинж тэмдэг илрээгүй.
- Би сүүлийн 14 хоногт гадаад улсад зорчоогүй.
- Би Коронавирус/COVID-19-ийн сэжигтэй болон батлагдсан тохиолдолтой хүнтэй сүүлийн 14 хоногт уулзаагүй, хамт байгаагүй.
- Би Коронавирус/Ковид-19-тэй гэж оношлогдоогүй, эсвэл халдвар аваад эдгэсний дараа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас эдгэсэн гэх тодорхойлолтоо авсан.
- Би ЭМЯ-наас санал болгосон бүх удирдамжийг аль болох дагаж мөрдөж, Коронавирус/COVID-19-д өртөх магадлалыг хязгаарлаж чадна гэдэгтээ итгэж байна.
Би үүгээр компани болон тэдгээрийн харьяа байгууллага, өв залгамжлагч, томилогдсон албан тушаалтнууд, захирал, түншүүд, хувьцаа эзэмшигчид, ажилчид, түүний төлөөлөл (хамтад нь “групп”)-ийг дээрхтэй холбоотой хариуцлагаас ангид байлгахыг зөвшөөрч байна. Миний нэрийн өмнөөс, миний өв залгамжлагчид болон аливаа хувийн төлөөлөгчийн нэрийн өмнөөс нэхэмжлэл, шаардлага, хохирол, зардал (өмгөөллийн төлбөрийг оруулаад), хохирол, хохирлын нөхөн төлбөрийг өөртөө болон/эсвэл Компанийн аливаа үйлдэл, эсхүл үйлдлээс үүдэлтэй, эсхүл аливаа арга хэмжээнд миний оролцоотой холбоотой ямар нэгэн байдлаар үүсэж болзошгүй асуудлаас группийг чөлөөлж байна. Үүгээрээ би миний бие, миний өв залгамжлагч эсвэл хувийн төлөөлөгчдийн бие махбодод гэмтэл учрах, өвчин эмгэг үүсэх, нас барах, эмчилгээ үйлчилгээний асуудал гарах, эд хөрөнгийн хохиролтой холбоотой Группийн эсрэг нэхэмжлэл, хүлээлгэх хариуцлагаас чөлөөлж байгааг би ойлгож байна.