Энэхүү нууцлалын бодлого нь STEPPE ARENA вэбсайтад зориулагдсан бөгөөд зөвхөн уг сайтад хэрэглэгдэнэ. Уг нууцлалын бодлого нь хувь хүний вэбийн хэрэглээтэй  холбоотой хувийн мэдээллийг ашиглах болон цаашдын бодлогыг хэрэгжүүлэхэд оршино. Та хувийн нууцлалын бодлогын шаардлагуудтай танилцан, шаардлагуудыг хүлээн зөвшөөрснөөр вэб сайтыг ашиглах боломжтой юм. Энэхүү нууцлалын бодлогыг таны хэрэглээнд тохируулан STEPPE ARENA –ний вэб сайтыг ашиглах нөхцөл, тайлбар болон нууцлалтай нэгтгэн байх бөгөөд энэхүү нууцлалын бодлого нь хувийн мэдээлэл алдагдахаас зайлсхийхэд чиглэсэн байна.

Ямар нөхцөл, шаардлагаар бид таны хувийн мэдээллийг цуглуулах вэ?

Хувийн мэдээлэл

Та бидэнд цахим шуудан илгээх, үйлчилгээтэй холбоотой журам, заавар илгээх, компаний дотоод судалгаа хийх, вэб сайтын “Холбоо барих” хэсэгт хандсанаар бид таны нэр, хаяг, утасны дугаар, цахим хаяг болон бусад мэдээ мэдээллийг олж авах боломжтой.  Та бидэнд овог, нэр, төрсөн он сар өдөр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг системд нэвтрэхтэй холбоотой мэдээллийг багтаасан хувийн мэдээллээ явуулснаар цахим хэлбэр бүхий хувийн хэрэг үүсгэх юм. Уг хувийн хэрэгт таны худалдан авсан үйлчилгээний явцтай холбоотой мэдээллүүд харагдана.

Техникийн мэдээлэл

Та вэбсайтэд зочлоход техникээр бус харин таны нэрээр бид таныг тодорхойлох юм. Тус мэдээлэлд дараах зүйлсийг хамруулна. Үүнд: IP хаяг, сайтын аль хэсгээр зочилсон, интернэт ашиглан ямар сайтуудад зочилсон болон ямар броусер ашиглан сайтад зочилж байгаа зэргийг хамруулна. Энэ техникийн мэдээ нь сайтын үр ашигтай байдлыг тодорхойлж, хэмжихэд хэрэглэгдэхээс гадна, сервэрт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, сайтыг хянах мөн хэрэглэгчдийн хандалтын сувгийг тодорхойлоход ашиглагдана. Бид зарим сайтын хэрэглээ болон үзүүлэлт зэрэг хувийн бус мэдээллийг тус сайтаас хүлээн авч, зочилсон хэрэглэгчдийн тоо болон бусад өгөгдлийг мэдэж авах боломжтой.

Хувийн мэдээллийн хэрэглээ

Бид хувийн мэдээллийг энэхүү сайтаар дамжуулан бизнесийн болон энд дурдаагүй олон төрлийн зорилгоор цуглуулдаг. Хувийн мэдээллийг зөвхөн таны STEPPE ARENA –аас авахыг хүссэн тодорхой үйлчилгээнд тохируулан ашиглах болно.

Хамгаалалт

  • Олон улсын стандартыг хангасан технологийн тусламжтайгаар таны хувийн мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах, өөрчлөх эсвэл устгах зэргээс хамгаалж байна. Бүх ажилтан, албан хаагчид болон удирдагчид хувийн мэдээллийг итгэмжлэл болон зөвхөн зөвшөөрөл дээр үндэслэн хэрэглэдэг.
  • Интэрнетийн сүлжээгээр та мэдээллээ бидэнд илгээхэд таны зөвшөөрөл бүхий найдвартай мэдээлэл бидэнд ирж байгаа болон, манай сервэрд хадгалагдсан мэдээллүүдийн аюулгүй байдлыг бид хангаж чадахгүйд хүрэх юм. Харин та манай сайтыг ашигласнаар тус эрсдэлээс зайлсхийх боломжийг бүрдүүлдэг.
  • Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдал болон хяналт алдагдсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд танд мэдэгддэг. Хэрэв ийм тохиолдол гарвал бид таны хувийн цахим хаяг руу аль болох хурдан хугацаанд мэдэгдэл явуулах болно.

STEPPE ARENA нь таны хувийн мэдээллийн үнэн зөв бодитой байдлыг баталгаажуулах ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Хэрэв та хувийн мэдээллийнхээ алдаатай буруу мэдээлэлд засвар хийх гэж байгаа бол STEPPE ARENA-д мэдэгдэх шаардлагатай.

Гуравдагч тал

Бид гуравдагч талын цуглуулсан мэдээлэл болон бусад асуудалтай холбоотой ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй болно.

Сайт ашиглах шаардлагууд

Та Монгол улсын албан ёсны оршин суугч байх шаардлагатай. Мөн та нууцлалын бодлого нь монгол улсын хуулийн дагуу бэлтгэгдсэн бөгөөд таны хувийн мэдээллийг хууль эрх зүйн хүрээнд ашиглах болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.

STEPPE ARENA вэбсайтын хэрэглээний асуудлаар хэнд хандах вэ?

Биднээс хүссэн асуудлаар……………. хаягт хандан захидал илгээснээр бид таньд шаардлагатай хариуг өгөх болно.

Мэдээллийн хяналт

STEPPE ARENA нь дээр дурдагдсан мэдээллүүдэд хяналт тавина. STEPPE ARENA нь таны хувийн мэдээллийг STEPPE ARENA бусад олон улсын сүлжээ компаниудад дамжуулан ашиглуулахгүй болно.

Хувийн мэдээлэл устгуулах

Хэрэглэгч Степпе Арена дотоод сүлжээнд хадгалагдаж буй өөрийн хувийн мэдээллийг устгуулахыг хүсвэл Энд дарж хүсэлт илгээнэ. Ийнхүү ирүүлсэн хүсэлт ажлын 1-2 хоногт шийдэгдэх ба тухайн хэрэглэгчийн бүртгэлтэй цахим шуудан (e-mail) руу мэдээлэл устгагдсан тухай мэдэгдэл очих болно.