Волейболын дээд лигийн бүх оддын тоглолт боллоо

2024/01/06 16:23

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй үндэсний дээд лигийн бүх оддын тоглолт боллоо. Улирлын турш гал гарсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн баг, тамирчид плей-оффын хожигдож үл болох тоглолтууд эхлэхийн өмнө нэг өдрийг хамтдаа дурсамжтай, зугаатай өнгөрүүлэв.

Хөтөлбөрийн тухайд санал асуулгаар тодорсон эмэгтэй тамирчдын бүх оддын тоглолт, эрэгтэй тамирчдын ур чадварын шоу, үзэгчдийн шоу, холимог оддын тоглолт, эмэгтэй тамирчдын ур чадварын шоу, үзэгчдийн шоу, эрэгтэй тамирчдын бүх оддын тоглолт гэсэн хуваарьтай байжээ.

Холимог оддын тоглолтод урлаг, спортын алдартнууд, олны танил эрхмүүд оролцсон бөгөөд улаан багийн ялалтаар өндөрлөжээ. Мөн энэ үеэр лигийн зарим тамирчид спортын мастер болон олон улсын хэмжээний мастер цолоо гардан авсан аж.