Дэлхийн цирк Монголд тоглолт нээлтээ хийлээ

2025/04/12 11:43

“Дэлхийн цирк Монголд-2025” олон улсын циркчидийн хамтарсан тоглолт дөрөвдүгээр сарын 12-нд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн тоглолтод Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украин, Узбекистан, Казахстан зэрэг 15 орны олон улсад чансаа өндөр нэр хүндтэй жүжигчид оролцохоос гадна дэлхийн номер нэг алиалагч Дэвид Ларибле хүрэлцэн ирж монголын үзэгчдэд циркийн урлагийн гайхамшгийг үзүүлсэн юм.

Түүнчлэн циркийн “Хаан” үзүүлбэр агаарын нисэлт, дэлхий дээрх цорын ганц эмэгтэйчүүдийн шидэх банзнаас үсрэгчид, амь эрссэн мото шоу, есөн метр өндөр дугуйн дээрх үзүүлбэр, циркийн урлагийн хамгийн үзэсгэлэнтэй агаарын цагираг, өхөөрдөм хөөрхөн сургуультай нохойнууд зэрэг олон улсын тэмцээний шагналтнууд оролцсон юм.Тоглолт дөрөвдүгээр сарын 12-оос тавдугаар сарын 11-нийг дуустал долоо хоног бүрийн  бямба, ням гарагт 11:00, 15:00, 19:00 цагт “Степп Арена” ордонд болно. Тасалбарын үнэ суудлын байрлалаасаа хамаарч 20-100 мянган төгрөгөөр борлуулж байгаа ба Ticket.mn сайтаас онлайнаар худалдаж авах боломжтой.