“Натур Мед Толун” баг волейболын “Дээд лиг”-ийн аварга боллоо

2024/01/26 21:23

Монголын волейболын Дээд лигийн аваргын төлөө “Натур Мед Толун” болон “Өмнөговь Шанх Транс” багууд өрсөлдлөө.

“Натур Мед Толун” баг цувралын эхний хоёр тоглолтод ялсан ч, “Өмнөговь Шанх Транс” нэхэж хоёр хожсоноор аварга баг тав дахь тоглолтод шийдэгдэхээр болсон.

1-р сарын 25-нд болсон шийдвэрлэх тоглолтод “Натур Мед Толун” баг өрсөлдөгчөө 3:0-ээр илүүрхэж, волейболын дээд лигт түрүүлж аварга боллоо.