Олон Улсын хоккейчдын “Friendship cup Mongolia-2022” нөхөрсөг тоглолт боллоо.

2022/07/06 14:11

ОЛОН УЛСЫН ХОККЕЙЧДЫН “FRIENDSHIP CUP MONGOLIA - 2022" НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ амжилттай болж өндөрлөлөө. Тоглолтод Монгол, Канад, АНУ, Япон зэрэг орны тамирчид оролцсон юм

ОЛОН УЛСЫН ХОККЕЙЧДЫН “FRIENDSHIP CUP MONGOLIA – 2022″ НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ амжилттай болж өндөрлөлөө. Тоглолтод Монгол, Канад, АНУ, Япон зэрэг орны тамирчид оролцсон юм. Тоглолт 4:4 харьцаагаар оноо тэнцэж, улмаар торгуулийн цохилт буюу 1 эсрэг 1 довтолж ялагчийг тодруулав. Ийнхүү Мөсөн өргөөд болсон анхны олон улсын чанартай хоккейн нөхөрсөг тоглолтод Монголын баг 6:5-ийн харьцаагаар ялалт байгуулж олон улсын холимог багийг өөрийн талбайдаа буулган авлаа.