Степпе Арена ХХК болон Монголын Тэшүүрийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

2022/09/07 11:53

Монгол Улсад тэшүүрийн спортыг хөгжүүлэх, сурталчлан таниулах зорилгын хүрээнд Степпе Арена ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин болон Монголын Тэшүүрийн Холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Болормаа нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд бид Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуучууддаа гүйлтийн тэшүүр, шорт трек, уран гулгалтын төрлүүдийг таниулан, илүү хөгжүүлж, Монголын тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцох бэлтгэл сургуулилтаа эх орондоо Олимпын стандартыг бүрэн хангасан мөсөн талбайд хийх боломжоор хангаж өгч байгаадаа тун бахархалтай байна.