2023/09/04 14:40
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тус айлчлалын хүрээнд өнөөдөр Пап Францис оролцсон талархал магтаалын мөргөл “AIC Steppe Arena” цогцолборт боллоо. Уг мөргөлд Пап Францисаас гадна Гэгээн Ширээт Улсын ернхий сайд, католик шашны хамба, санваартан, гэлэнмаа нар болон сүсэгтнүүд оролцов. Тодруулбал, монголчууд төдийгүй БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан зэрэг орноос ирсэн нийт 3000 гаруй мөргөлчид, CNN, Reuters, BBC зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн 200 гаран байгууллагын зураглаач сэтгүүлчид хүрэлцэн ирж 500 гаруй хэвлэлийн хэрэгслэлээр уг айлчлалын тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдлаа.