Тэшүүрийн холбоотой хамтарсан сургалт зохион байгууллаа.

2023/09/24 15:22

Олон улсын олимпын хорооны “Эв санааны нэгдлийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Technical Coaches course” буюу шорт трекийн дасгалжуулагчийн техникийн сургалт амжилттай боллоо. Сургалтад Хөвсгөл, Ховд, Хэнтий Булган, Төв аймаг болон нийслэлээс ирсэн нийт 47 багш, дасгалжуулагч ирээдүйд дасгалжуулагч болох хүсэлтэй залуу тамирчид оролцов. Сургалтыг Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-ны сургагч багш Ариен Волтерс (недарланд) -ын удирдлагын дор зохион байгуулсан бөгөөд сургалт онол – практик хосолсон танхим, мөсөн бэлтгэл хуурай бэлтгэл хэлбэрээр 6 өдөр явагдаж сертификат үнэмлэхээ гардаж авлаа.