Өнөөдөр ОХУ-ын Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Свиридова Сергей Васильевич нарын зочид төлөөлөгчид Мөсөн Өргөө – Steppe Arena-д хүрэлцэн ирж танилцлаа.

2022/10/11 12:33

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны 2022 оны хурлын шийдвэр, Биеийн тамир, спортын улсын хороо, ОХУ-ын Спортын яамтай байгуулсан 2022-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу “Степпа арена” мөсөн ордонд ОХУ-ын уран гулгалтын нэртэй тамирчдын үзүүлэх тоглолтыг 2023 оны 02 дугаар сард Монгол Улсын Соёлын яам, БТСУХ, ОХУ-ын Уран гулгалтын холбооноос төлөвлөж байна.
Монголын уран гулгалтын спортыг хөгжүүлэх хүрээнд тамирчин, дасгалжуулагч солилцох, бэлтгэх тухай талууд саналтай солилцов.
ОХУ-ын Уран гулгалтын холбооны удирдлагууд “Степпа арена” ордон бол уран гулгалтын дэлхийн хэмжээний тэмцээн, бусад арга хэмжээ зохион байгуулах шаардлагыг бүрэн хангасан байна, “Степпа арена” ордны онцлог нь үзэгчдийн суудал нь зөв байрлалтай юм байна” хэмээн хэлэв. ОХУ-ын нэртэй уран гулгагчдын үзүүлэх тоглолтыг ирэх оны хоёрдугаар сарын эхээр зохион байгуулах урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ба ОХУ-ын талаас олимпын аварга Алина Загитова нарын 15 орчим тамирчин ирэх төлөвтэй байна.