Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2023/03/18 20:13

Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Ази, далайн орнуудын аварга шалгаруулах /ААШТ/ тэмцээн “Мөсөн өргөө” (Steppe Arena)-нд амжилттай болж өндөрлөлөө. Монгол, Иран, Тайланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан зэрэг зургаан орны баг тамирчид өрсөлдсөн юм.

Тэмцээний нийлбэр дүнгээр Узбекистаны баг 5 хожлоор түрүүлж, энэ тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Харин Туркменистаны баг 4 хожил,1 ялагдлаар тэмцээний 2 дугаар байрт орж мөнгөн медаль хүртлээ. Харин гуравдугаар байрын төлөө Монгол, Тайландын баг тэмцээний сүүлчийн тоглолтод өрсөлдөн Монголын баг хожсоноор энэ тэмцээний хүрэл медалийн эзэн боллоо.

Хүрэл медалийн төлөө өрсөлдсөн хоёр багийн тоглолтын дараа тэмцээний  хаалтын ёслол болж медалийн эздэд медалийг нь гардууллаа. Узбекистаны багийн алтан медаль, цомыг Олон улсын хоккейн холбоо /ОУХХ/-ны дэд ерөнхийлөгч Айваз Оморканов, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нар гардууллаа.