Mongolia Mining 2022 уул уурхайн олон улсын үзэсгэлэн боллоо

2022/09/23 19:01

Монголын уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Mongolia Mining 2022 – Олон Улсын уул уурхайн үзэсгэлэн 11 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. 16 гаруй орны 180 гаруй байгууллагын дэлхийд тэргүүлэх техник, технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулсан уг арга хэмжээ нь 3 өдрийн турш үргэлжилсэн юм.