SMART Marketing Conference-2023 болов.

2023/10/05 15:05

SMART Marketing Conference бол 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг маркетинг болон бүтээлч үйлдвэрийн (creative industry) салбарынханд зориулсан жилийн хамгийн том маркетингийн чуулган юм. Тус чуулганы агуулга дэлхийн болон Азийн маркетинг, криэтив салбарын туршлагатай, мэдлэгтэй, амжилттай мэргэжилтнүүд, дэлхийн шилдэг маркетингийн агентлагуудын криэтив захирлуудын салбарын шинэ трендүүд, амжилттай хэрэгжсэн кампанит ажлууд, кэйсүүдийн танилцуулга зэргээс бүрддэг. Цар тахлаас хойш зохион байгуулагдалгүй 2 жил болсон чуулган маань энэ жил 6 дахь жилдээ зохион байгуулагдаж, үүнээс сүүлийн 2дахь жилдээ AIC Steppe Arena-д болж буй билээ.

Энэ жилийн чуулганаар үндсэн илтгэлүүдээс гадна:

  • Workshops
  • Networking
  • Cannes Lions Awards Exhibition
  • Smart Expo
  • After party зэрэг олон боломжийг нэг дор олгов.