Өвлийн Олимпын уран гулгалтын мөсөн талбай дээр Монгол тамирчин гялалзах мөч ойртсоор…
Олон улсын стандарт бүхий Мөсөн өргөө нь Монголд анх удаа уран гулгалтын сургалтыг хичээллүүлэх гэж байгааг дуулгахад таатай байна.
Олимпын мөнгөн медальт, эмэгтэй ганцаарчилсан уран гулгалтын дэлхийн гурван удаагийн аварга Мао Асадагийн гулгалтын багийн гишүүн, 2011 онд Монгол Улсыг төлөөлж Азийн наадамд өрсөлдсөн анхны уран гулгагч Г.Марал-эрдэнэ бяцхан уран гулгагч нарт багшлах юм.
Сургалтын мэдээлэл
Сургалтын өдөр | Даваа – Пүрэв |
Сургалтын цаг | 08:00, 10:00, 12:00 |
Үргэлжлэх хугацаа | 90 минут |
Долоо хоногт | 3 удаа |
Нийт оролт | 6* удаагийн оролт +1 удаагийн үзүүлэх тоглолт |
*Сургагч багшийн цагийн хуваарьтай холбоотой орсон өөрчлөлт
Жич: Уран гулгалтын сургалтад 4 буюу түүнээс дээш насны зөвхөн гулгаж чаддаг хүмүүсийг бүртгэнэ. Та бүхэн сургалтын талаар мэдээлэл лавлагаа авахаар бол Ажлын цаг буюу 09:00-18:00 цагийн хооронд холбогдохыг хүсье.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэх бол доорх маягтыг бөглөнө үү.