АНХАН ШАТНЫ СУРГАЛТ
Тэшүүрийн спортыг сонгон хичээллэснээр:
- Тэшүүрийн спорт нь бусад спортын төрлүүдээс хүний биеийн тэнцвэр болон үе холбоосуудыг илүү сайн хөгжүүлж, анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх давуу талтай.
- Энэ онцлог байдал нь тэшүүрээр хичээллэж байсан хүүхэд залуучууд өөр спортоор суралцахад илүү дөхөм, спортод амжилт гаргахад маш сайн суурь болж өгдөг.
- Энэхүү спорт нь бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхээс гадна тэсвэр хатуужилтай, өөртөө итгэлтэй, зөв төлөвшилтэй болгодог.
- Сургуулийн насны хүүхдүүдэд уламжлалт аргаас гадна хөгжөөнт, тоглоомын аргаар сургалт зохион байгуулж орох тул таны хүүхэд чөлөөт цагаа хөгжилтэй, зөв боловсон, үр дүнтэй өнгөрөөх болно.
- Төрөл: Анхан шат /үргэлжлүүлэн дунд болон ахисан түвшин рүү суралцах боломжтой/
- Үнэ: 250,000₮
- Сургалтын өдөр: Даваа, Лхагва, Бямба
- Сургалтын цаг: 14:00 , 16:00
- Үргэлжлэх хугацаа: 90 минут
- Нийт оролт: 12
- Насны ангилал: 4+
- Хангамж:
- Чөлөөт гулгалтын тэшүүр олгогдоно
- Усны сав
- Үүргэвч
Та сургалтанд бүртгүүлэх бол доорх маягтыг бөглөнө үү.